ОУВС-гийн шинжээчдийн баг манай улсад ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-30 17:52:16

Засгийн газар ОУВС-тай хийх хэлэлцээ дөрвөн сар үргэлжилж буй бөгөөд хоёрдугаар сард ОУВС-гаас эцсийн хариуг авах  юм байна.

ОУВС-гийн шинжээчдийн баг манай улсад ажиллаж буй бөгөөд хөтөлбөрийн чиглэлээрх зөвлөмжийн талаарх хэлэлцээг Засгийн газартай хийх аж. Монгол Улс хамгийн сүүлд  буюу 2009 оны дөрөвдүгээр сарын сарын 1-нд зургаан сарын хугацаатай 240.9 сая ам.долларын санхүүжилт бүхий  Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ удаад Монгол Улс ОУВС-гаас өмнө нь авч  байсан хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлж эдийн засгаа сэргээнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Б.Заяа

 

Связанные новости