“Гермес центр” компанийн хувьцаа 3.82 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-30 17:37:43

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 25 компанийн 15 сая 109 556 ширхэг хувьцаа арилжиж нийт 848 тэрбум 827 641 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Есөн  компанийн хувьцаа өсч, 11 компанийн хувьцаа буурсан  бол таван  компанийн хувьцаа тогтвортой байлаа. Тодруулбал “Гермес центр” компани хамгийн өндөр буюу 3.82 хувиар өссөн бол “Таван толгой” 2.22 хувь, “Дархан нэхий” 2.04 хувиар тус тус өсчээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 843.51 нэгж болж 0.22 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 452 тэрбум 961 сая 893 275 төгрөг болов.  

Связанные новости