Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцаа өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 111,116 ширхэг хувьцаа арилжиж нийт 74 сая 513 329 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Тодруулбал 12 компанийн хувьцаа өсч, 6 компанийн хувьцаа буурсан бол 4 компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Монгол шевро” компани хамгийн өндөр буюу 14.97 хувиар өссөн бол “Гермес центр” 14.29 хувиар, “Монгол савхи” 11.30 хувиар тус тус өслөө.
Мөн өдөр "MSE ALL" индекс 846.84 нэгж болж 0.39 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 444 тэрбум 339 сая 113 249 төгрөг боллоо.