Монгол Улс 48 хоногийн шатахууны нөөцтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонгол Улс шатахууны хэрэглээний 48 хоногийн нөөцтэй байна хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ.
Тодруулбал нэгдүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байгаагаас А-80 автобензин 53 хоног, Аи-92 автобензин 44 хоног, дизелийн түлш 53 хоног, TC-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй байгаа аж.
Монгол Улс шатахууны хэрэглээний 30-аас дээш хоногийн нөөцтэй байхаар хуулинд тусгажээ.
Б.Заяа