“Авто импекс” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 7.28 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-25 16:46:28

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 159,653 ширхэг хувьцаа арилжиж нийт 40 сая 242 748 төгрөгийн гүйлгээ хийв.

Эл өдөр  найман компанийн хувьцаа өсч, зургаан  компанийн хувьцаа буурсан  бол зургаан компанийнх тогтвортой байлаа. Тодруулбал “Авто импекс” компани хамгийн өндөр буюу 7.28 хувиар өссөн бол “Ремикон” 3.45 хувиар, “Монгол шуудан” 1.35 хувиар тус тус өслөө.

Ингэснээр "MSE ALL" индекс 843.51 нэгж болж 0.08 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 429 тэрбум 681 сая 629 786 төгрөг болов.  

Связанные новости