Монгол улсад өмнөх "Стэндбай" хөтөлбөрөөс 10-20 дахин их санхүүжилт шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГОУВС-ийн шинжээчид өнөөдрөөс манай улсад ирж ажиллах юм байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрөгч 9 дүгээр сард Вашингтонд болсон ОУВС-гийн Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцох үеэр Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрах хүсэлтийг албан ёсоор тавьсан билээ. Засгийн газар ОУВС-тай хийх хэлэлцээ дөрвөн сар үргэлжилж буй бөгөөд хоёрдугаар сард ОУВС-гаас эцсийн хариуг авах юм байна.
Засгийн газар энэ удаад ОУВС-ийн шинжээчдийн багтай хөтөлбөрийн чиглэлээр зөвлөмж авч ажиллах аж. Манай улс өмнө нь 2009 оны дөрөвдүгээр сарын сарын 1-нээс 2010 оны 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд 240.9 сая ам.долларын санхүүжилтээр Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэгвэл өнөөдөр Монгол Улс ОУВС-гаас урьд нь босгож байсан хөрөнгийг 10-20 дахин нэмэгдүүлж байж асуудлыг шийдэх хэмжээнд хүрээд буй юм. Тиймээс энэ хөрөнгө оруулалтыг шийдэхийн тулд ОУВС-тай хийх хэлэлцээ үргэлжилсээр байгааг бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ Засгийн газрын тэргүүн онцолсон.
Б.Заяа