Хямдруулсан үнийн дүнгээр 8.5 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-24 19:56:39

Хөрөнгийн биржийн  өнөөдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 17.935  хувийн хүүтэй нийт 100 мянган ширхэг   ЗГҮЦ арилжлаа.

Хямдруулсан үнийн дүнгээр 8.5 тэрбум төгрөгийн арилжааг хийсэн байна.  Мөн өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 28,322 ширхэг хувьцаа арилжсанаас дөрвөн компанийн хувьцаа өсч, 8 компанийн хувьцаа буурсан  бол 7  компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 3.74 хувиар өссөн бол “Талх чихэр” 0.54 хувиар, “Улсын их дэлгүүр” 0.40 хувиар тус тус өслөө. 

 Мөн  өдөр "MSE ALL" индекс 844.16 нэгж болж 0.22 хувиар буурсан байна.

 

Связанные новости