Сүү боловсруулах 60 гаруй үйлдвэр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-23 18:09:17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ онд улсын хэмжээнд 60 гаруй сүү боловсруулах жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал  “Эм Ди Эм” компани Японы сүү боловсруулах орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх юм байна. Мөн  17 аймгийн нийт 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн мах худалдан авч хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд нөөцлөхөөр болжээ. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг салбарын сайдын урамшууллын зардлаас гаргах юм байна.

 Б.Заяа

Связанные новости