Хөдөө аж ахуйн биржийн арилжаа 30 гаруй тэрбумаар нэмэгджээ  

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-23 17:38:42

Хөдөө аж ахуйн бирж 2016 онд 463 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Өнгөрсөн онд ноос болон ноолуурын арилжаа өссөн бөгөөд энэ нь өмнөх оноос 30 гаруй тэрбумаар нэмэгджээ.

Тодруулбал 7200 тонн ямааны ноолуур, 16 мянган тонн хонины ноос арилжсан дүн мэдээ байна. Хөдөө аж ахуйн бирж 2017 оны арилжаанд малчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэл барьж буй бөгөөд Фючерсийн гэрээний арилжааг нэвтрүүлэх зорилго тавьжээ.

Б.Заяа

Связанные новости