Хөрөнгийн бирж дөрвөн хоногт 7 тэрбум 491 сая төгрөгийн арилжаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн бирж энэ сарын 16-20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 7 тэрбум 491 сая 414 102 төгрөгийн арилжаа хийжээ.
Өдөрт дунджаар 1.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Харин өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 35 942 ширхэг хувьцаа арилжиж, нийт 19 сая 652 381 төгрөгийн гүйлгээ хийснээс 6 компанийн хувьцаа өсч, 13 компанийн хувьцаа буурсан бол 6 компанийн хувьцаа тогтвортой байв. Тодруулбал “Женко тур бюро” компани хамгийн өндөр буюу 7.00 хувиар өссөн бол “Мон-Ит Булигаар” 3.45 хувиар, “Багануур” 1.79 хувиар тус тус өслөө.
Мөн өдөр "MSE ALL" индекс 845.98 нэгж болж 0.68 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 432 тэрбум 843 сая 559 622 төгрөг болов.
Б.Заяа