Хувьцаа эзэмшигчдийн 16 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-23 16:40:06

Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс 2016 оны эцсийн байдлаар нийт 442 өргөдөл, гомдол иржээ.

Үүний  202 нь даатгалын, 168 нь үнэт цаасны, 41 нь хадгаламж зээлийн хоршооны, 31 нь банк бус санхүүгийн байгууллагын салбарын асуудлаар гаргасан гомдол саналууд зонхилсон байна.

Хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газар өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэжээ.

Банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой өргөдөл гомдлын дийлэнх нь зээл, гэрээ, зээлийн хүүгийн асуудал байсан аж. Харин хадгаламж, зээлийн хоршоодтой холбоотой маргааны ихэнхи нь удирдлагын үйл ажиллагаа, сонгуулийн асуудлаар байжээ.

Даатгалын салбарт 166 сая шахам төгрөгийн хохирлыг даатгуулагч, үйлчлүүлэгчдэд төлүүлж, Үнэт цаасны салбарт 16 сая гаруй төгрөгийн хохирлыг хувьцаа эзэмшигч, харилцагчдад буцаан олгосон байна.

 Б.Заяа

Связанные новости