Төрийн банк хөнгөлөлттэй зээл олгож эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-19 18:43:55

Төрийн банк хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг орон даяар 540 салбараар дамжуулан  олгож эхэллээ. 

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл нь богино  буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 15.0 хувь буюу сарын 1,25 хувийн хүүтэй юм. Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг, энгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй иргэд энэхүү зээлийг авах боломжтой аж. Харин  7 сар болон түүнээс дээш хугацаагаар тэтгэврийн зээл авах тохиолдолд банкны үндсэн нөхцөл болох жилийн 18.0 хувь буюу сарын 1.5 хувийн хүүтэй болох юм байна.

Б.Заяа

Связанные новости