Банкны салбарт олон улсын стандарт нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-19 18:28:19

Монголбанк ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монголбанкыг төлөөлж Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны санг төлөөлж тус сангийн тэргүүн Төв Азийг хариуцсан захирал Маттиас Фокс нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Ийнхүү санамж бичиг байгуулснаар талууд банкны салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг чадавхижуулж, зөвлөгөө өгөх ур чадварыг нэмэгдүүлэх юм байна. Энэ ажлын хүрээнд банкны салбарынханд “Хос мэргэжлийн сургалт” зохион байгуулахаар боллоо.

Б.Заяа

Связанные новости