Төвбанк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-19 18:22:56

Өнөөдрийн своп, форвард арилжаагаар банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн саналыг Монголбанк биелүүлсэнгүй.

Валютын дуудлага худалдаанд банкууд 2486.34 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 7.4 сая ам.доллар худалдан авах, 2495.45 төгрөгийн ханшаар 12.0 сая ам.доллар худалдах, 356.88 төгрөгөөр 53.4 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Төвбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй.

 

Связанные новости