Нэгдүгээр сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-01-19 08:58:37

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол гамшигийн түвшинд хүрснийг төрийн өндөрлөгүүд хүлээн зөвшөөрсөн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ЭМЯ-нд “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Mонгол ньюс” мэдээллийн төвд Баянмонгол хорооллын оршин суугчид "Дээд шүүхийн хууль бус шийдвэр, луйвар" сэдвээр мэдээлэл хийнэ.

12.30 цагт Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд “Залуу дипломатчдын клуб”, “БТТ Инженеринг” компаниас эмнэлгийн ор хандивлана.

15.00 цагт Сүхбаатарын талбайд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжжар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол болно.

Төрийн ордонд

УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээр үргэлжилнэ.

09.30 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт ОӨУБЕГ-аас Бүгд Найрамдах Унгар Улсын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компаний төлөөлөлтэй Гадаад паспортын шинэчлэлийн асуудлаар хэлэлцээр хийнэ.

Связанные новости