Өнөөдрийн арилжааг “Монинжбар” компанийн хувьцаа тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 30,715 ширхэг хувьцаа арилжиж нийт 20 сая 50 808 төгрөгийн гүйлгээ хийв.
Ингэснээр зургаан компанийн хувьцаа өсч, дөрвөн компанийн хувьцаа буурсан бол таван компанийн хувьцаа тогтвортой байв. Тодруулбал “Монинжбар” компани хамгийн өндөр буюу 3.49 хувиар өссөн бол “Гутал” 2.54 хувиар, “Сүү” 0.66 хувиар тус тус өслөө.
Мөн өдөр "MSE ALL" индекс 848.06 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 442 тэрбум 176 сая 880 976 төгрөг боллоо.