Үнэт цаасны арилжааг хойшлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-02 16:12:49

Хөрөнгийн биржээс Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг маргааш явуулахгүй болохыг мэдэгдлээ.

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа долоо хоног бүрийн мягмар гарагт болдог бөгөөд оны эхний арилжаа ийнхүү хойшлогдсон байна.

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн сард 3 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 21 тэрбум 240 сая 396 535 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 7.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Б.Заяа

 

Связанные новости