Арванхоёрдугаар сарын 28-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт Эрчим хүчний яамны байранд салбарын ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулна.
10.00 цагт Сүхбаатар дүүргийн дүүргийн ЗДТГ-т Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүргийн ЕБС-ийн сурагчдад "Сурагчийн аюулгүй байдал" ном, гарын авлага, цацруулагч ханцуй хандивлах арга хэмжээ болно.
11.00 цагт Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол Нийслэлийн аудитын газрын байранд болно.
11.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд энэ сарын 31-нд болох "Улаанбаатарын мөнгөн үдэш" баярын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл Баянгол дүүргийн 100 өвлийн өвгөн, 100 цасан охины парад алхана.
11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт АСЕМ-ын хөшөөний нээлт болно.
11.30 цагт Сүхбаатар дүүргийн дүүргийн ЗДТГ-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст шагнал гардуулах ёслол болно.
12.00 цагт Сангийн яаманд НӨАТ-ын буцаан олголтын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Багшийн хөгжлийн ордонд 200 эмийн сангийн эрхлэгч, жор баригч нар эмийн чанар стандартын өнөөгийн байдал сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.
12.30 цагт Чойжин ламын сүм музейгээс Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жил, ирэх онд тохиох Чойжин лам Лувсанхайдав хутагтын лагшин мэндэлсэний 145 жилийн ойг тохиолдуулан “Баримтын эмхэтгэл (1900-2016)”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” сэдэвт судалгааны бүтээлийн нээлт "ИНТЕРНОМ"-ын төв салбарт болно.
13.00 цагт АН-ын төв байранд Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.