Берлин хотод ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөсөн хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-20 09:19:23

БЕРЛИН. /ВВC/.  Өчигдөр орой Германы нийслэл Берлин хотын худалдааны зах руу ачааны машинтай этгээд дайран орсны улмаас наад зах нь 12 хүн амь үрэгдэж, 45 хүн гэмтэж бэртжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Берлин хотын төвд Зул сарын баярын бараа худалддаг, хөл хөдөлгөөн ихтэй худалдааны зах руу ачааны машин дайран орсон байна.

Энэ хэргийг “террорист халдлага байж магадгүй” гэж цагдаагийн эх сурвалж хэллээ.

Ачааны машинд хоёр хүн байсан аж. Жолоочийг нь баривчилсан бол нөгөө хүн нь амьсгал хураасан гэсэн мэдээлэл байна.

Зул сарын баяртай холбоотой бараа худалддаг захад халдлага болж болзошгүй гэж тагнуулынхан өнгөрсөн долоо хоногт анхааруулж байжээ.

Г.Доржханд

 

Связанные новости