Пак Гын Хэг нэн даруй бүрмөсөн огцруулахыг шаардав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод бямба гарагт олныг хамарсан томоохон жагсаал болжээ. Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь нэн даруй бүрмөсөн огцруулахыг жагсаалд оролцогчид шаардсан байна.
Өнгөрсөн 10 дугаар сард дотны найз нь нэр холбогдсон улс төрийн дуулиан шуугиан дэгдсэнээс хойш тус улсын ард иргэд Ерөнхийлөгч Пакийн эсрэг жагсаалыг найм дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм.
Энэ сарын 9-нд тус улсын парламент эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэгдэж буй түүнийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлсэн билээ. Түүнийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэхийг тус улсын Үндсэн хуулийн шүүх 180 хоногийн дотор шийднэ.
Г.Доржханд