Туркэд амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэний улмаас 13 цэрэг амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /Anadolu/. Өнөөдөр Туркийн төвийн нутгийн Кайсери мужид цэргүүд тээвэрлэж явсан автобусны хажууд амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас 13 цэрэг амь үрэгдэж, 55 хүн шархадсан тухай тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.
Энэ дэлбэрэлт нь Курдын босогчид Истанбул хотод дэлбэрэлт үйлдэн 44 хүний аминд хүрснээс хойш яг нэг долоо хоногийн дараа боллоо.
Туркэд энэ он гарснаас хойш олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт нэг бус удаа болсон юм.
Тус улсын Шадар сайд Вейси Каянак хэлэхдээ “Кайсеригийн халдлагыг Истанбулынхтай адил Курдын босогчид үйлдсэн” гэв.
Г.Доржханд