Арванхоёрдугаар сарын 16-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-12-16 09:22:40

Өнөөдөр буюу  12 дугаар сарын 16-ны баасан гарагт болох үйл явдлыг хүргэе.

НМХГ:

10.00 цагт: НМХГ-аас шинэ жилийн хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 99070909

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ: 10.00 цагт: Иргэд хамтарч компани байгуулан хувийн эзэмшлийн газар дээрээ орон сууцны барилга бариулахаар “Нарлаг Буянт-Ухаа” төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын “Work line” компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.

10.15 цагт: Солонгост ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийнэ.

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ:

11.00 цагт: Монгол наадам цогцолборын удирдлага Хүй долоо худагт байгуулсан "UB RESORT" цанын баазын нээлтийн талаар мэдээлэл өгнө. Утас: 88048738, 325044

11.00 цагт: Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн өргөтгөл шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99929979

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ:

11.30 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан улс төрийн нам байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН:

13.00 цагт: Монголын Залуучуудын холбоо сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний залуу багш шалгаруулах "Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа зохион байгуулна. ЕБС-ийн шилдэг 180 гаруй багшаас шүүгчдийн шалгуураар шалгарсан шилдгийн шилдэг 10 залуу багш тодорч, шагналаа гардана. Утас: 88020633

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ:

14.00 цагт: Цагдаагийн байгууллага, Монголбанктай хамтран хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудлаар мэдээлэл хийнэ.

СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ:

14.00 цагт: АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургууль дээр Монголын Боловсролын салбарт анх удаа ISO 9001 Олон улсын стандарт нэвтрүүлэх батламж гардуулах ёслол болно. Утас: 99193887

"ӨНӨР БҮЛ" ХҮҮХДИЙН ТӨВ:

15.00 цагт: "Өнөр бүл" хүүхдийн төвийн нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна. Хаяг: Улаанхуарангийн эцэс, 53-р сургуулийн баруун талд. Утас: 99088159, 91988881

 

 

 

 

 

Связанные новости