Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХууль зүйн үнэгүй зөвлөлгөө өгөх өдөрлөг өнөөдөр 10:00-13:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах Иргэний танхимд болж байна.
Энэ өдөрлөгөөр иргэдэд Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зөвлөгөө өгч байгаа. Сүхбаатар дүүргийн Прокурор, шүүх, цагдаагийн албаныхан мөн оролцож өөрийн салбартай холбогдсон мэдээллийг өгч байна.
Ж.Батсайхан