Арванхоёрдугаар сарын 07-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-12-07 09:14:57

08.30 цагт Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болно.

09.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хамтран зохион байгуулах "Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо" үндэсний чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно.

Төрийн ордонд

09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болно.

09.00 цагт Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

09.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “В” танхимд болно.

14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд болно.

14.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

10.00 цагт Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь тайлангийн нээлт "Шангрила" зочид буудалд болно.

11.00 цагт "МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж байна" гэсэн сэдвээр МҮБХ-ны Ажлын хэсгээс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх үйл ажиллагаа нь иргэдийн орон байртай байх эрхийг зөрчиж байгаа судалгаанд суурилсан “Хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь” судалгааны тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудалд болно.

11.00 цагт Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагыг дэмжих, тэдний саналыг сонсох, нийгмийн ойлголт хандлага, хууль эрх зүй, нийгмийн халамж, сэргээн засах тусламж үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой уулзалт "Ампер хаус" төвд болно.

12.00 цагт дуучин Н.Наранбаатарын "Миний захидал" шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно.

14.00 цагт "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн нээлттэй хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.

14.30 цагт БХБЯ болон Монголын Архитекторуудын эвлэл Сургалт зохион байгуулах эрх олгох гэрээнд гарын үсэг зурна.

15.00 цагт Засгийн газрын хуралдаан болно.

19.00 цагт Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас "Төр үүргээ мэд, биелүүл" орон байртай байх эрхийн кампанит ажлын нээлт, лаа асаан эв нэгдлээ илэрхийлэх арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Связанные новости