“Евровидение 2017” тэмцээнийг Москвад зохион байгуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-12-05 12:45:31

МОСКВА. /TASS/. Украины эрх баригчид болон “Евровидение 2017” дууны тэмцээнийг зохион байгуулагчдын хооронд асуудал гарсан учир уг тэмцээнийг Москва хотод зохион байгуулж магадгүй гэж зохион байгуулах хорооны эх сурвалж ярьсныг Германы “Bild” сонинд мэдээлжээ.

Тэмцээнийг Москвад зохион байгуулж магадгүй. Украины талд санхүүгийн асуудал гарсан гэж мэдээлэлд бичжээ. Өнгөрсөн тавдугаар сард Стокгольм хотод болсон “Евровидение 2016” тэмцээнд Украины дуучин Жамала “1944” гэдэг дуугаар /Оросыг эсэргүүцсэн дуу/ оролцон түрүүлсэн билээ.

“Евровидение 2017” тэмцээнийг зохион байгуулах эрхийг хасч магадгүй гэж Европын нэвтрүүлгийн холбоо сүрдүүлсэн гэж Украины Үндэсний телевизийн даргын үүрэг гүйцэтгэгч Александр Харебин өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгджээ. Эрхийг хасах болсон шалтгаануудыг тус холбоо дурдахдаа “Украинд хүнд суртал их, дүрэм журам тодорхой бус байна, мөн зарим албаны хүмүүс уг тэмцээнийг үл ойшоосон хандлага гаргаж байна" гэж мэдэгджээ.

Энэ сарын 8-нд Европын нэвтрүүлгийн холбооны Ерөнхий Ассамблей хуралдах бөгөөд энэ үеэр “Евровидение 2017” тэмцээнийг Украинд зохион байгуулах эсэхийг шийднэ.

Д.Нямтулга

 

 

 

Связанные новости