Арванхоёрдугаар сарын 05-нд болох үйл явдал
ЛАВЛАГААТөрийн ордонд
09.30 цагт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болно.
14.00 цагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
10.00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн Үндэсний байгууллага-Иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт” Засгийн газрын XI байранд болно.
11.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд Арьс ширний урамшууллын талаар хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа Хэвлэлийн хүржэлэнд болно.
11.30 цагт Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Шүүхийн шинэтгэлийг дэмжигч хэвлэл” шагнал дамжуулах ажиллагаа болно.
12.00 цагт БНСУ-д жил бүр уламжлал болгон зохиодог "Korean Culture & Entertainment Awards"-аас "International Star" шагнал хүртсэн GUIS хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл болох "Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя" дууны клип танилцуулах хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно.
14.00 цагт Баянгол ресторанд "Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд" сэдэвт форум болно.