17 компанийн 108 271 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 17 хувьцаат компанийн 108,271 ширхэг хувьцаа арилжив.
Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 17.00 хувийн хүүтэй 5,905 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 961 ширхэг ЗГҮЦ арилжиж, нийт 713,644,959.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Эл өдөр MSE ALL индекс 780.21 нэгж болж 0.11 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 337 тэрбум 218 сая 216,568.00 төгрөг боллоо.
Б.Заяа