Монгол Улс JCB картыг гүйлгээнд гаргаж буй 21 дэх орон боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТөрийн банк олон улсад хэрэглэх боломжтой JCB нэрийн карт гаргаснаар Монгол Улс уг төрлийн картыг гүйлгээнд гаргаж буй 21 дэх орон боллоо.
Тодруулбал тус банк Монгол Улсынхаа зах зээлд анх удаа олон улс болон дотоодод төлбөр тооцоонд ашиглах, картын нууцлал, аюулгүй байдлын дэлхийн стандартад нийцсэн JCB нэрийн төгрөг болон ам.долларын сонголттой дебит карт гаргасан байна. JCB картыг 190 гаруй улсад ашиглах боломжтой бөгөөд өнөөдөр 95 сая хүн хэрэглэн, 31 сая картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлж байгаа аж.
JCB карт эзэмшсэнээр олон улсад зорчихдоо JCB Интернэшнэлийн гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагуудаас картаар хийсэн худалдан авалтдаа төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулал авдаг. Жишээлбэл, интернэтэд үнэгүй холбогдох, зочид буудал, зоогийн газар, галт тэрэг, агаарын нислэгийн болон илүү олон төрлийн билет захиалах гээд 10 гаруй төрлийн үйлчилгээ авч болох юм байна. Мөн аюулгүй байдлаа дээд зэргээр хангуулж эрсдэлээс хамгаалагдах аж.
Н.Туяа