Оросын Паралимпын хороо гишүүнчлэлээ сэргээхийн тулд мөнгө төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-11-22 11:50:59

ЛОНДОН./BBC/. Оросын Паралимпын хорооны гишүүнчлэлийг сэргээхэд тавьж буй шаардлагуудыг Олон улсын Паралимпын хороо /IPC/ нийтэд танилцуулсан байна.

Шаардлагуудыг тодруулан дурдвал, гишүүнчлэлээ хасуулсан жил бүрийн тоогоор 250 мянган евро, гишүүнчлэлээ сэргээсний дараах гурван жилийн хугацаанд жил бүр 125 мянган еврог Оросын Паралимпын хороо төлөх ёстой болж байна. 

Эдгээр мөнгийг Оросын тамирчдыг сэргээшийн дахин шинжилгээнд хамруулах ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах ажээ. 

IPC-гийн Ерөнхийлөгч Филипп Крейвен Оросын Паралимпын хорооны гишүүнчлэлийг яг хэзээ сэргээх гэж байгаа талаар тодорхой зүйл хэлээгүй боловч бүхий л шаардлагыг хангасны дараа гишүүнчлэлийг сэргээх байх гэж ажиглагчид үзэж байна. 

Дашрамд дурдахад, гишүүнчлэлийг сэргээх шийдвэр нэг жилээр хойшиллоо гэхэд Оросын тал 600 мянга гаруй евро төлөхөөр тооцоо гарч байгаа юм. 

Олон улсын Паралимпын хорооноос сэргээшийн эсрэг хөтөлбөрийн шаардлагуудыг биелүүлэх, Оросын Паралимпын хорооны бүрэлдэхүүнд засгийн газрын албан тушаалтнуудыг ажиллуулахгүй байх гэх мэт бусад шаардлагуудыг тавьж байгаа аж.  

Сануулан дурдахад, энэ оны 8 дугаар сард Олон улсын Паралимпын хороо Рио-де-Жанейро хотод болсон Паралимпын наадамд Оросын шигшээ багийг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан билээ. 

Х.Сарнай 

 

 

 

Связанные новости