Турк улс ШХАБ-д нэгдэж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /KAZINFORM/. “Турк улсын хувьд Европын Холбоо /ЕХ/ цорын ганц хувилбар биш. Бид одоо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ нэгдэх асуудлыг авч хэлэлцэж байна” гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэллээ.
Р.Т. Эрдоган Узбекистан улсад айлчлал хийгээд өнгөрсөн амралтын өдөр эх орондоо буцаж ирснийхээ дараа онгоцны буудалд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Их Британи улс ЕХ-ноос гарах сонголтоо хэдийн хийсэн. Франц болон Итали ч ийм сонголт хийж магадгүй. Нөхцөл байдал ийм байхад Турк тайван байх хэрэгтэй. Манай улс яагаад ШХАБ-ын гишүүн болж болохгүй гэж?” гэсэн байна.
Тэрбээр уг асуудлыг Казахстан болон Оросын төрийн тэргүүн нартай хэлэлцжээ.
ШХАБ-д нэгдсэнээр Туркийн хувьд илүү эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж нээгдэнэ гэж Эрдоган үзэж байна.
Тэрбээр хэлэхдээ "Турк болон Орос хоорондын харилцаа “муугүй байгаа” гээд “Туркийн Ерөнхий сайд ирэх сарын 5-6-нд Орост айлчилна. Мөн 2017 оны нэгдүгээр улиралд Орос-Туркийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болно” гэжээ.
Г.Доржханд