Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-11-20 10:22:23

 Нутгийн  баруун хэсгээр солигдмол үүлтэй, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 25-30 градус, Увс нуурын хотгор, Идэр,Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр хөндийгөөр 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 5-10 градус,  говийн  нутгаар 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 21-23 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30  градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

 

 

Связанные новости