СЭЛЭНГЭ: Сурагчдад тэтгэлэг, урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-12 11:51:52

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж сурлага, урлаг, спортоороо үе тэнгийнхэн, анги хамт олноо манлайлан суралцсан сурагчдад тэтгэлэг, урамшууллыг өнөөдөр гардууллаа.

 Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань 11 дүгээр сард Сэлэнгэ аймагт зочилсон.

 

Тэрбээр энэхүү айлчлалынхаа үеэр аймгийн ерөнхий боловсролын 28 сургуулийн 12 дугаар ангийн 30 сурагчид тус бүр 500,000 төгрөг, нийт 15 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм.

 

Аймгийн Засаг даргын зүгээс энэхүү тэтгэлэгт аймгийнхаа бүх сургуулийг хамруулах зорилгоор 3,5 сая төгрөгийг нэмэн шийдвэрлэж, 17 сум, 6 тосгоны ерөнхий боловсролын 35 сургуулийн 37 сурагчид гардуулан өглөө.


Связанные новости