Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ЛАВЛАГАААргын тооллын 11 сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 20, Найралт эх одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
13 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день