Нүдний даралт бууруулах сүүлийн үеийн лазер технологийг нэвтрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт нүдний даралт бууруулах “Ellex SLT Tango” сонгомол лазер трабекулопласти /SLT/ аппаратыг ашиглалтад орууллаа.
АШУҮИС болон Австралийн “Sight For All” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Sight For All” байгууллага, Австрали улсын ЭСЯ-ны дэмжлэгтэй аж.
Ellex SLT Tango-сонгомол лазер трабекулопласти аппарат нь нээлттэй өнцөгт глаукомын эмчилгээний олон улсын удирдамжид гарааны эмчилгээ гэж заадаг өндөр үр дүнтэй, аюулгүй ажилбар юм. Мөн ард иргэдийн нүдний эрүүл мэнд, глаукомын эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
АШУҮИС-ийн мэдээлснээр, нээлтийн үйл ажиллагаанд ректор Б.Дамдиндорж, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнг, Монгол-Японы Эмнэлгийн захирал П.Баясгалан болон бусад удирдлага, Нүд судлалын тэнхимийн багш, эмч, ажилчид, резидент эмч нар оролцжээ.


Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar