Дэлхийн “Уушгины хатгалгаатай тэмцэх өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2025-11-12 11:51:49

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. “Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.


Уушгины хатгалгаа нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэдгээр нь амьсгалд оролцож чадахгүйгээс үүсдэг үрэвсэл юм.  Амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цээж хонхолзох, өндөр халуурах зэрэг түгээмэл шинж тэмдэг илэрнэ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт, ариутгагч хэрэглэх, гараа сайтар угаах, даарахгүй байх, агаарт гарах, шим тэжээлтэй хоол, унд хэрэглэх, ханиалгаж, өндөр халуурах зэрэг уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай  үзүүлэхийг зөвлөдөг. 


Манай улсад жил бүр 10-20 мянга орчим хүн уушгины хатгалгаагаар өвчилдөг статистик бий. Уушгины хатгалгаа нь хүйтний улиралд буюу 10 дугаар сараас 4 дүгээр сард эрчимтэй нэмэгддэг бөгөөд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан таван хүүхэд тутмын нэг нь уушгины хатгалгааны хүндрэлээс болсон байдаг ажээ. 

Связанные новости