Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтээр тодорхой бодлого хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-11 15:33:12

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, БНКУ-ын Тооцооны танхимын дарга тэргүүтэй төлөөлөгчид, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн гурван талт уулзалт өнөөдөр боллоо.


Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж буй.


Үндэсний Аудитын газрын мэдээлснээр, Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол, Киргиз хоёр улс нь газар зүйн байршил, ард түмний түүх, соёлын уламжлалт ойр харилцааг онцлоод, БНКУ-ын Тооцооны танхимын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүслээ. Мөн тэрбээр Олон улсын аудитын дээд байгууллага /ИНТОСАИ /-аас хиймэл оюун, технологийн дэвшлийг аудитад ашиглах чиглэлийг гишүүн орнуудын аудитын дээд байгууллагад уриалж, арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ нь манай байгууллагуудын тэргүүлэх зорилт юм. Монгол Улсын Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтээр тодорхой бодлого хэрэгжүүлж байна. БНКУ-ын Тооцооны танхимтай арга зүй, туршлагаа хуваалцаж, үр дүнтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн Үндэсний Аудитын газар болон Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгааг тэмдэглэлээ.


Харин Ноён Алмазбек Акматов “БНКУ-ын Тооцооны танхим нь олон улсын сайн туршлагыг нутагшуулахыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Мөн манай байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжлийн стратегийн түлхүүр нь технологийн хөгжил хэмээн харж байгаа. Тиймээс бүс нутагтаа цахим шилжилтээр хурдтай өөрчлөлт хийж байгаа Монгол Улсын Төрийн аудитын байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах нь цаашдын хөгжлийн шинэ суурийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. 


Мөн Азийн хөгжлийн банкны дэмжлэг нь талуудад туршлага солилцох, чадавх бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгааг онцлов. 



Связанные новости