Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. -2025 оны 11 дүгээр сарын 10-16-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 10-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
11 дүгээр сарын 10-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 10-нд: Энхтайван хөгжлийн төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна.
11 дүгээр сарын 11-нд: Монгол-Оросын бизнес уулзалт болно.

11 дүгээр сарын 11-нд: Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хэл хуурчдын II чуулган зохион байгуулна.
11 дүгээр сарын 11-нд: Монголын уламжлалт хэл хуурын өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 11, 12-нд: УИХ-ын Байнгын хороодын
болон чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 12-нд: Засгийн газрын ээлжит
хуралдаан төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 12-нд: УИХ-ын байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаантай.
11 дүгээр сарын 12-нд: Төрийн албаны ерөнхий
шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.
11 дүгээр сарын 12-нд: Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага
чуулганы гишүүн, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Болдбаатар нарын “Монгол
Улсын нийтийн эрх зүй” номын нээлт ШУА-ийн Чуулганы танхимд болно.
11 дүгээр сарын 12-нд: Монголын Хуульчдын
холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран “Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг,
түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
11 дүгээр сарын 13, 14-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаантай.
11 дүгээр сарын 14-нд: Олон улсын соёлын өв
хөрөнгийг хууль бус хил давуулахын эсрэг өдөр тохиож байна.
11 дүгээр сарын 14-нд: Өндөр гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулан ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд нээнэ.

11 дүгээр сарын 14-нд: Монголын Хуульчдын
холбооны Өмгөөллийн хуулийн этгээдүүдийг дэмжих хорооноос санаачлан “Өмгөөллийн
хуулийн этгээдүүдийн туршлага солилцох өдөрлөг”-ийг Хуульчдын ордонд зохион
байгуулна.
11 дүгээр сарын 16-19-нд: Нэрт хөгжмийн зохиолч
Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын V уралдааныг Монгол
Улсын Консерваторын концертын танхимд хоёр үе шаттай зохион байгуулна.
-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн
наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн
www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр
сарын 14-нд хаана.
-МУСГЗ П.Цэгмидийн
"Би..." шилдэг бүтээлийн үзэсгэлэн 11 дүгээр сарын 17-ныг
хүртэл Монголын Уран зургийн галерейд гарна.
-Буудлагын ДАШТ энэ сарын сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
-Волейболын үндэсний дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг
үргэлжилнэ.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12
дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Орон нутагт:
11 дүгээр сарын 10-13-нд: Сэлэнгэ аймагт Өндөр
гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн
дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр
гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" гаргана.
11 дүгээр сарын 13-нд: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд тус сумын уугуул Кино механикч МУСТА Ж.Оросоо, О.Алтансүх нарын нэрэмжит "Дэлгэц дүүрэн аялгуу" Монгол киноны дууны уралдаан болно.

11 дүгээр сарын 13-нд: Архангай аймгийн зочлох
үйлчилгээний байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд “Дэлхийн чанарын
өдөр-2025”-ийг АРА АРЕНА-д зохион байгуулна.
11 дүгээр сарын 14, 15-нд: Сүхбаатар аймгийн Шилийн богд хайрхны ар бэлд Монгол туургатны адуун соёлын “Агтана хүрээт- 2025” хүлэгч эрсийн наадам болно.
11 дүгээр сарын 15-нд: Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирыг дурсах "Аялагхан залуу нас минь" дурсамж уулзалт болно.
11 дүгээр сарын 17-нд: Багануур дүүрэгт Их зохиолч
Д.Нацагдоржийн мэндэлсний 119 жилийн ойн хүрээнд “Миний нутаг” яруу найргийн
наадам зохион байгуулна.

-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого
11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
-Өмнөговь аймгийн “Говийн байгаль” түүхийн музейд МЗЭ,
МСНЭ-ийн шагналт яруу нйарагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын “Үзэсгэлэнт
говь” цаасан урлалын үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарна.

Хилийн чанадад:
-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилнэ.
-Зураач
Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн Португал улсын Ерисейра хотын Жейми
Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд 11 дүгээр сарын 16-ныг
хүртэл гарч байна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Ulaanbaatar