Консулын үйлчилгээ хүргэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар өнгөрсөн бямба гарагт Тэгү хот болон тус бүс нутгийн ойр орчмын хотод амьдарч буй монгол иргэдэд консулын явуулын үйлчилгээ үзүүлжээ.
Алслагдмал бүс нутагт суугаа иргэдэд төрийн үйлчилгээг
ойртуулахаар зохион байгуулсан энэ удаагийн үйл ажиллагаагаар төрсний бүртгэл, биеийн
давхцахгүй өгөгдлийн бүртгэл, итгэмжлэл, нотариатын гэрчлэл, бусад төрлийн лавлагаа олгож үйлчилсэн байна. Мөн банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбарын байгууллагууд
хамтран иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Тухйлбал Төрийн банк, “GME”, "Е9 pay" "Инвескор"
зэрэг байгууллага оролцож,
давхардсан тоогоор 112 иргэнд үйлчилсэн ажээ.
Ulaanbaatar