ХӨВСГӨЛ: Гэр бүлийн боловсролын сургалтад бүх байгууллагыг оролцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-07 11:36:37

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг 11 дүгээр сарыг “Гэр бүлийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллын ажлыг эрчимжүүлэх сар” болгон зарласан.


Энэ хүрээнд "Гэр бүл үүрэг хүлээгч болох нь" гэр бүлийн боловсролын сургалт, хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд энэ сарын 11-ний өдөр  бүх байгууллагад нэгэн зэрэг зохион байгуулна.  


Сургалтыг Улаанбаатарын Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимээс арга зүй авч бэлтгэгдсэн 108 сургагч багш удирдан чиглүүлнэ.


Цаашид байгууллага бүр сард 2 цагийг гэр бүлийн боловсролын сургалтын цаг болгох уриалга, санаачилга гаргах юм.


Мөн нэрлэсэн сарын хүрээнд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийж, аж ахуйн нэгж, байгууллага бүрд тус бодлогыг нэг мөр мөрдүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэн бүртгэж, хариу үйлчилгээ үзүүлнэ.

 

Связанные новости