ДОРНОГОВЬ: Хонины арьс элдэх тоног төхөөрөмж авч бизнесээ өргөжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-06 15:16:52

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын өрхийн үйлдвэрлэгч О.Чулуун-Эрдэнэ 2020 оноос хойш арьс элдэж борлуулах үйлдвэрлэл эрхэлж байна.


Тэрбээр өнгөрсөн онд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнийг нийгэмшүүлэх, бүлэг болгон өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжоор хангадаг бүлгийн төслийн санхүүжилтэд хамрагдан арьс элдэх тоног төхөөрөмж авч бизнесээ өргөжүүлжээ.


О.Чулуун-Эрдэнэ гар аргаар өдөрт гурван арьс элддэг байсан бол уг төхөөрөмжийн тусламжтайгаар үйлдвэрлэх тоо хэмжээг 10 болгон нэмэгдүүлжээ. Мөн өөрөөсөө гадна хоёр хүнийг ажлын байраар хангажээ.



Связанные новости