СҮХБААТАР: Энэ онд хоёр хоршоонд хөнгөлөлттэй зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-06 14:35:28

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын хэмжээнд энэ онд Хоршоог хөгжүүлэх сангаас хоёр хоршоо 80 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Бумт алтан шаглаа хоршоо оёдлын чиглэлээр, Найрамдлын жигүүрт хүлэг хоршоо нь эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.



"Найрамдлын жигүүрт хүлэг" хоршоо нь сүү, махны чиглэлээр үхэр сүргээ тэжээн үржүүлж байна. Хашаа, саравч болон фермийн үйл ажиллагаанд шаардагдах бүтээн байуулалтыг шат дараатай хийж байгаа юм. Харин "Бумт алтан шаглаа" хоршоо нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлж, ажлын хувцсыг захиалгаар оёж нийлүүлж байна.



Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсанХоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу тус хоршоодын үйл ажиллагаатай сумын ИТХ-ын Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн гишүүд болон ИТХ-ын дэргэдэх төсөл, хөтөлбөр төлөвлөлт, эдийн засгийн асуудал хариуцсан хорооны гишүүд танилцаж, хяналт тавилаа.


Дээрх хоршоод нь хөнгөлөлттэй зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа, мөн эргэн төлөлтийн хувьд ямар нэг асуудал гаргаагүй гэв. 

Связанные новости