СҮХБААТАР: Уулбаян сумын хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-06 14:01:14

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Уулбаян сумын цэцэрлэгийн болон ЕБС-ийн бага ангийн сурагчдад шүдний үзлэг, оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна. Тус суманд шүдний мэргэшсэн эмч, сувилагч нарын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа бөгөөд үзлэг хоёр өдөр үргэлжилнэ.

 

Эдгээр өдрүүдэд шүдний үзлэгээс гадна иргэдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх талаар сургалт зөвлөгөө мэдээллээр хангаж байгаа юм.

 

Энэхүү ажлыг Эрүүл монгол хүнүндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, АШУҮИС-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилгаар хэрэгжүүлж байна.



Связанные новости