Өнөөдөр 54 вагон АИ-92 шатахуун бууна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар Монгол Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны нийлүүлэлт 82 вагоноос 54 нь буулгалтын өртөөнд иржээ. Улмаар Дарханд хоёр, Рашаантад найм, Толгойт өртөөнд 38, Улаанбаатарт тав, Чойрт нэг вагон байгаа аж. Түүнчлэн дизелийн түлш 320, АИ-92 шатахуун 82, пропан 13, бутан 15, шингэрүүлсэн хий найман вагон тус тус байна.
Үндэсний
статистикийн хорооноос гаргасан мэдээллээр нийслэлд АИ-92 шатахууныг литр нь
2590 төгрөгөөр зарж байгаа бол хөдөө орон нутагт литр тутам нь 2797 төгрөг,
А-80 литр 2611 төгрөг, дизелийн түлш литр 3321 төгрөгийн үнэтэй байна. ҮСХ-ноос
гаргасан судалгаагаар дизелийн түлшний үнэ 2.2 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.
Ulaanbaatar