Полимер бүлээн асфальт бетон хольцыг үйлдвэрлэж, хүлэмжийн хийг бууруулах төслийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсад полимер бүлээн асфальт бетон хольцыг үйлдвэрлэх замаар хүлэмжийн хийг бууруулах төслийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.
Солонгосын Засгийн газар 2030 он хүртэлх хүлэмжийн хийг бууруулах үндэсний хэмжээний зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “2025 оны Газар дэд бүтэц, зам, тээврийн салбарын олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ТЭЗҮ судалгаа” хэмээх төслийг боловсруулж байна.
Энэ хүрээнд Солонгосын Барилгын технологийн судалгааны хүрээлэн нь Монголд сайжруулсан бүлээн асфальтыг үйлдвэрлэх замаар олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа төслийг хэрэгжүүлэхээр албан ёсоор өчигдөр нээлтээ хийлээ. Төслийг хэрэгжүүлэхийг өмнө сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална.
Улмаар Монголд бүлээн асфальтбетон хольцыг үйлдвэрлэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зориулалт бүхий тоног төхөөрөмжийн өнөөгийн байдлын судалгааг мөн хийх юм байна. Үүний дараа төслийг албан ёсоор хэрэгжүүлэхийг мэргэжилтнүүд онцоллоо.

Ulaanbaatar