ДАРХАН-УУЛ: Ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны
арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс ажил
хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэллээ. Улс орон даяар
өрнөсөн багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагын дагуу өрнөсөн ажил хаялт зогссон.
Аймгийн хэмжээнд 11 сургууль, 11 цэцэрлэгийн 1400 орчим багш, ажилтан ажил хаялтад нэгджээ.

Ажил хаялт аймгийн хэмжээнд аравдугаар сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд зарим сургууль, цэцэрлэгүүд үйлдвэрчний эвлэлийн хороогоо байгуулаагүй гэх шалтгаанаас үүдэн эвлэлдэн нэгдэх эрхээ хангаж чадаагүй, ажил хаях эрх зүйн орчноо бүрдүүлээгүй байсан гэж аймгийн ҮЭХ-ны дарга Х.Батжаргал мэдэгдлээ.
Багш
нарын ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн хүүхэд, багачуудыг хараа
хяналттай байлгах, эргэх холбоотой байж асуумж, тодруулгыг тогтмол хийж байсан
талаар үйлдвэрчний эвлэлээс онцолсон юм.
Ажил хаялт өрнөсөн арав гаруй хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн сурагчидтай холбоотой гомдол, санал албан ёсоор бүртгэгдээгүй гэж аймгийн боловсролын газрын дарга Л.Буянтогтох мэдэгдлээ.

Багш
гэдэг ерөнхий нэрийн дор цалин нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт эхэлсэн ч боловсролын
салбарт ажилладаг бүх ажилтны цалин нэмэгдэнэ гэдгийг ч ҮЭХ-оос тодотгож байна.
Ulaanbaatar