Арваннэгдүгээр сарын 17-нд болох үйл явдал
ЛАВЛАГААӨнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.
12.30 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болно.
10.00 цагт: Оюутны эрхийг хамгаалах дэлхийн өдрийн хүрээнд "Оюутан оюутнаа дэмжих уулзалт"-ыг зохион байгуулна. Утас: 99819788
11 цагт: Төрийн ордны А танхимд Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр болсон АН-ын ҮЗХ-аас гарсан шийдвэр болон бусад мэдээллийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт: Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссоос Төрийн ордны В танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
14.00 цагт: “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох нь” сэдэвт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн хамтарсан хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
ШАНГРИ ЛА ЗОЧИД БУУДАЛ
09.00 цагт: "Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016" болно. Утас: 99938477
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
11.00 цагт: Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” төслийн захирал Конрад Бөрд “Great” төслийн ололт амжилт болон туршлагын талаар хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, санал солилцоно. Хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Утас: 99028994
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
11.00 цагт: Далай ламын Монгол дахь айлчлалын тухай Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийнэ.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
11.00 цагт: Замын цагдаагийн газрын өмнөх талбай дээр "Зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсон иргэд"-ийн дуу хоолойг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал болно.
МҮХАҮТ
11.40 цагт: “Цагаандалай сан”-гийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Утас: 99086975
УЛААНБААТАР ЧУУЛГЫН БАЙР
16.00 цагт: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг болно. Утас: 99023731