ӨВӨРХАНГАЙ: Ургац хураалт 93.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-04 12:51:12

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд 15521.1 га талбайгаас 23270.5 тонн ургац хурааж, ургац хураалт 93.8 хувьтай байна.


10 дугаар сарын 30-ны байдлаар үр тариа 4243 га талбайгаас 5014.4, улаанбуудай 3898 га-аас 4960, бусад үр тариа 35 га-аас 46, төмс 370.8 га-аас 3079.2, хүнсний ногоо 271 га-аас 2143, малын тэжээл 6668.3 га-аас 11851.5, тосны ургамал 3968 га-аас 1240 тонныг тус тус хураажээ.


Энэ жил 16521.3 га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс малын тэжээлийг 6956 га талбайд тариалж, өмнөх оныхоос 1298.1 га-аар нэмэгдсэн дүнтэй байна

Связанные новости