БУЛГАН: Дүрслэх урлаг, зураг зүй, технологийн багш нар сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-04 13:09:41

Булган 2025 оны арваннэгдүгээр сарыэ 4 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Булганы сэргэлт” хөтөлбөр, Засаг даргатай байгуулсан 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Булган аймгийн ЕБС-ийн дүрслэх урлаг, зураг зүй, дизайн технологийн багш нарын “2025-2026 оны мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө”-ний дагуу ОХУ-ын Буриадын багшийн коллеж дээр туршлага судалсан байна.


2025 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатараар ахлуулан, ахлах арга зүйч Ж.Орхонтуул, Булган аймгийн 14 сумын 25 багш сургалтад хамрагджээ. “Багшийн мэргэжлийг дээшлүүлэх, шинэ технологийг сургалтад ашиглах нь” 3 өдрийн сургалтаар дадлага, ур чадвар голлон оржээ.


Булган аймагт нэн тулгамдсан асуудлын нэг бол хүүхэд хөгжлийн цогц үйлчилгээ юм. Хүүхэд хөгжлийн өрөөг сургууль бүрд шаардлага хангахуйц түвшинд тохижуулах хэрэгтэй байгаа.


Энэ хичээлийн жилээс биеийн тамир, дуу хөгжим, технологийн хичээлүүдэд анхаарч ажиллах тухай аймгийн Боловсролын газрын дарга Цолмонбаатар ярьж байна.

 

Тэрбээр хүүхэд өөрийн дуртай зүйлээ хийх, зураг зурах дуртай, мужааны ажилд дуртай, спортоор хичээллэх, дуулах дуртай хүүхэд түүндээ оролцож урамшиж байж тэр оролцоогоороо дамжуулаад бусад хичээлийн оролцоо нэмэгддэг. Хэтэрхий ерөнхий эрдмийн хичээлээр шахаад ирэхээр хүүхэд хичээлд оролцоогүй байх, бүх зүйлд дургүй болох, идэвх оролцоо муудаад ирдэг. Дуртай зүйл дээр нь тулгуурлаад түүн дээр нь дэмжлэг үзүүлээд эхэлбэл бусад нийгмийн оролцоо нэмэгддэг талтай байдаг тухай онцлон ярилаа.
















Связанные новости