Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоу үзэгчдэд хүрч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нэтфликсийн түүхэн дэх анхны монгол контент болох “Бие бялдар Ази” шоуны эхний дугааруудыг өнөөдрөөс албан ёсоор цацаж эхэллээ.
“Spark Agency
Mongolia”-гийн 1.6 жилийн хугацаанд ажилласан энэхүү төсөл Монголын нэр хүнд,
тусгаар тогтнол, монгол хүний онцлог, ялгарал, үндэсний хэв маягийг дэлхийд
тодоор сурталчлан таниулах онцгой ач холбогдолтой.
Шоуг өнөөдөр 15:00 цагаас цацсан бөгөөд түрүүлсэн баг нэг тэрбум вон гардах юм. Эх орноо төлөөлөн оролцож ур ухаан, авьяас чадвар, хүч бяр, уян хатан байдал, монгол хүний тэсвэр тэвчээр, багийн ажиллагааг харуулах эл шоу нь Нэтфликсийн гадаад хэлээрх контентийг үзэлтээрээ тэргүүлдэг бөгөөд монгол хадмал орчуулгатай үзнэ.
Тус шоунд улсын арслан Б.Орхонбаяр, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Э.Дөлгөөн, улсын гарди Б.Гантогтохын охин волейболын тамирчин Г.Хандсүрэн, холимог тулаанч Б.Энх-Оргил нар оролцсон юм. Харин сэлгээний бүрэлдэхүүнд улсын заан М.Лхагвагэрэл, уран нугараач О.Цэцэглэн нар багтжээ.
Энэхүү шоу нэвтрүүлэгт манай улсаас гадна Австрали, Филиппин, Тайланд, БНСУ, Япон, Индонез, Туркийн баг тамирчид өрсөлдөнө.

Ulaanbaatar