Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-10-20 10:04:35

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс эхэллээ.


Боловсролын сайдын 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалаар 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц баталсан.



Бие даалтын долоо хоногт суралцагчдад

-Бие даан суралцах,

-Хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх,

-Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах,

-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг орон нутаг, сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан суралцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй юм.


Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Связанные новости